Захчин нь XVIII зууны эхэн хагасад Зүүн гар улстай хил залгадаг Киргиз, Дундат Азийн хотон, уйгар угсааны ханлиг улс, Халхтай хил залгаа нутгийн дагуу Тэнгэр уулын араас Эрээн хавирга Булган, Чингил гол, Цагаан тохой хүртэлх газраар цувран сууж хилийг хамгаалж байсан ойрадын тайж нарын албат ажээ. Иймээс “захад” буюу “захчин” гэсэн нэр үүсжээ гэж үздэг. Захчингууд монгол улсаас гадна БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Тарвагатай аймгийн Хар усан хот, Жимсайрт цөөн тоотой сууж байна 

     Монгол улсын захчингууд Ховд аймгийн төв, Алтай, Үенч, Мөст, Зэрэг, Манхан суманд бөөнөөр сууж байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор 32845 захчин бүртгүүлсэн ба монгол улсын хүн амын 1,2 хувийг эзэлнэ. Тэд захчин аман аялгуугаар хэлэлцэнэ.