Хотонгууд Увс аймгийн Тариалан сум болон Наранбулаг сумын нэг багт бөөнөөр, Тэс, Сагиль суманд овог байдалтай сууж байна. Хотон нар нь ойрад биш, түрэг, уйгар гаралтай хүмүүс юм. Ойрадын Галдан бошгот хаан 1670-аад онд Дундат Азийн уйгар, хотон нарыг байлдан эрхшээлдээ оруулж, тэднээс цэрэг дайчлах, тариа тариулах болон алба татвар авдаг байжээ.  Увс аймагт суурьшсан хотонгуудын олонх нь Галданбошгот хааны тариа таригчид, бас дөрвөд, баяд нартай хамт Түй, Заг, Байдрагаар нутаглаж байгаад Улаангомд ирэгсэд ажээ. Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор 11304 хотон бүртгүүлсэн монгол улсын хүн амын 0,4 хувийг эзэлнэ. Увс аймагт суух хотон ястнууд гарал үүсэл, угсаатан, шашин шүтлэгийн талаар өвөрмөц онцлогтой хэдий ч олон зуун жил ойрадуудтай хамт байснаас хэл аялгуу, ахуйн соёл нь ойрдажсан (тэр дундаа дөрвөджисөн) байна.