Мянгад хэмээх нэр нь XIII зууны “Мянган” аймгаас улбаатай. Судлаачдын үзсэнээр XV-XVII зууны үеэс мянгадууд Хэм гол, Тагнын нуруу, Хөвсгөл нуурын баруун биеэр нутаглаж байсан бөгөөд Ойрад болон Шолой увшийн Алтан улсын захиргаанд, бас хотгойдуудтай хамт Манжийн захиргаанд ч орж явжээ. 1766 онд Улиастайн манж амбаны даалгавраар мянгадуудыг нүүлгэн Ховдод суурьшуулжээ.

        Мянгадууд одоо Ховд аймгийн Мянгад суманд бөөнөөр, Увс аймгийн Өлгий, Өмнөговь сумын дөрвөдүүдийн дунд цөөн тоогоор сууж байна. Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор 6592 мянгад бүртгүүлсэн ба монгол улсын хүн амын 0,2 хувийг эзэлнэ. Тэд мянгад аман аялгуугаар хэлэлцэнэ.