XIII зуунд “хошоод” хүнээр сонгон байгуулсан монголын торгон цэргийн бүрэлдэхүүнээс тэдний нэр үүсэлтэй гэж үздэг. XV зууны эхэн хүртэл хорчин нарын хамт Хавт Хасар, түүний угсааны ноёдод захирагдаж явжээ. Мөн үеэс Хасарын угсааны ноён Үрүгтөмөр өөрийн албат иргэдийг дагуулан хорчиноос салж ойрадын Тогоон тайшийг түшиж очсоноор ойрадын доторх хошууд бий болжээ [60]. Хошуудын олонх нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Алшаа аймаг, Хятадын Хөхнуур муж, Шинжааны Эрчис, Тарвагатайн нутгаар суурьшиж байна.
      Монгол улсын Ховд аймгийн Булган суманд нэг баг хошууд байх ба хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор 84 хошууд бүртгүүлжээ. Гэвч орон нутгийн судлаачийн мэдээлснээр монгол улсад 1500 гаруй хошууд байна. Монгол улсын хошуудууд торгууд аман аялгуугаар хэлэлцэнэ.